quick menu
Амбулаторийн захиалга
Нэгдсэн шинжилгээний захиалга
Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ
Клиник/ эмчийн танилцуулга
Захирлын Мэндчилгээ
Center Director
Олон улсын эрүүл мэндийн төвийн нэгэн бие болсонд баяртай байна.

Манай төв эрүүл мэндийн арвин мэдлэг мэдээллийн сантай бөгөөд өдөр бүр олон улсын үйлчлүүлэгч, өвчтөнд эмнэлэгийн чанартай сайн үйлчилгээг үзүүлэхэд бэлэн байна.

Манай төвийн нарийн мэргэжлийн төвүүд эрүүл мэндийн ухаалаг үйлчилгээг үзүүлж байна. Олон улсаас зорин ирж буй үйлчлүүлэгч та бүхэнд мэргжлийн клиник бүрийн оношлогоо, эмчилгээ, эмчийн найдвартай зөвлөгөөг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байгаадаа баяртай байна. Таныг цаг алдалгүй шаардлагатай мэргэжлийн эмчид үзүүлэх боломжийг олгох бөгөөд дэвшилтэт тоног төхөөрөмж, лабораторийн үйлчилгээгээр түргэн шуурхай, үр дүнтэй эмчилгээ үйлчилгээ үзүүлэх болно.

Манай эмнэлэгийн эмч, сувилагч, координаторуудаас эхлээд бүх ажилчид үйлчлүүлэгч өвтчөн нэгдүгээрт гэсэн нэгэн хараан дор ажилладаг гэдэгт би итгэдэг. Таны санаа зовоож буй эрүүл мэндийн бүхий л асуудалд бид анхааралтай хандаж байгааг та олж харах бөгөөд бид тэрхүү асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээх болно. Бид өдөр бүр өвчтөн тус бүрд хамгийн сайн эмнэлэгийн үйлчилгээгээр хангахад анхаарал тавин ажиллах болно. Эдгээр нь манай төвийн алсын хараа, зорилго бөгөөд ирээдүйн анагаах ухааны мэдлэгийг түгээх, туршлага хуримтлуулан, шинэ нээлт хийн хамтран ажиллахаа ямагт батлан харуулах болно.

Манай төвийг сонирхон анхаарал тавьсанд их баярлалаа. Манай цахим хуудас танд бага ч гэсэн тус болно гэдэгт найдаж байна.
KUIMS#149, Сангил Донг Кандунг Гү, Соүл, БНСУ TEL)+82-2-440-7304 / +82-2-440-6432, FAX)+82-2-440-6434, E-MAIL)kuimsseoul@gmail.com
2015 Кёнхи Их Сургуулийн Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээ