quick menu
Амбулаторийн захиалга
Нэгдсэн шинжилгээний захиалга
Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ
Клиник/ эмчийн танилцуулга
Захирлын мэндчилгээ
KUIMS President
Манай эмнэлэгийн цахим хуудсанд холбогдсонд баярлалаа.

KUIMS эмнэлэгийн ерөнхий захирлын хувьд дэлхийд нээлттэй глобал орчинг эмнэлэгтээ бий болгохыг зорин ажиллаж байна. Энэхүү зорилгод хүрэхийн тулд бид эмчилгээний дэвшилтэт системийг нэвтрүүлж шинэлэг боломжуудыг хэрэгжүүлж байна.

Юуны түрүүнд эмнэлэгийн нэгдсэн төвөөр дамжуулан Өрнө-Дорнын нэгдсэн оношлогоо эмччилгээний арвин туршлагыг дурьдаж болох юм. Өрнө-Дорнын хамтын харилцаа, хосолмол туршлагаар 21-р зуунтай хөл зэрэгцсэн эмнэлэгийн үйлчилгээ үзүүлж байна. Анагаах ухааны шинэ систем, үйл ажиллагааг анхлан нэвтрүүлсэн Их Сургуулийн Эмнэлэг болсноороо үргэлжид бахархдаг билээ. Бид үргэлж өвтчнүүдийнхээ дуу хоолойг сонсч, тав тухтай, эрүүл, аюулгүй орчинг бий болгохын төлөө хичээнгүйлээн ажилласаар байна. Бид таныг нэгэн гэр бүлийн гишүүн мэт, үргэлж өвчтөн төвтэй Солонгостоо тэргүүлэх эмнэлэг болохын төлөө үргэлж хичээх болно.

Бидний санаж явах алсын хараа, зорилго бол : Хөгжил цэцэглэлтийн төлөө зөв хандлагатай байж мөн хэд хэдэн нэгдсэн эмнэлэг байгуулах явдал юм.

Өөрчлөлт хөгжлийн эрин үед манай эмнэлэгийн бүхий л хамт олон үйлчлүүлэгч та бүхэндээ сайн чанарын эмнэлэгийн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй бидний нүүр царай, гол зорилго болох анагаах ухааны судалгаа шинжилгээг улам өндөр түвшинд хүргэхийн төлөө зүтгэх болно.

Та бүхэнд сайн сайхан эрүүл энх бүхнийг хүсэн ерөөе. Маш их баярлалаа!
KUIMS#149, Сангил Донг Кандунг Гү, Соүл, БНСУ TEL)+82-2-440-7304 / +82-2-440-6432, FAX)+82-2-440-6434, E-MAIL)kuimsseoul@gmail.com
2015 Кёнхи Их Сургуулийн Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээ