quick menu
Амбулаторийн захиалга
Нэгдсэн шинжилгээний захиалга
Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ
Клиник/ эмчийн танилцуулга
Мэдээ
Title БНСУ-аас явуулж буй хүмүүнлэгийн төсөл Date 2016-03-21
 

БНСУ-аас явуулж буй хүмүүнлэгийн төсөл

 

 

Монголын нярай өвчтнүүдэд шинэ амьдралыг бэлэглэе хөтөлбөр – эрүүл мэндийн туршлагаа бусдад түгээцгээе төслийн үргэлжлэл  “Бидний энэхүү  эрүүл мэндийн төсөл болон гадаад өвчтнүүдэд хандсан үзлэг үйлчилгээний нөр их хүчин чармайлт гаргасны хүчинд цаашид саадгүй  үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна”
КёнХи их сургуулийн Олон улсын эрүүл мэндийн төвийн захирал их эмч Ким КангИл хэлэхдээ эрүүл мэндийн нээлттэй үйл ажиллагаа нь Монголын нярай өвчтнүүдэд шинэ амьдрал бэлэглэж чадах нэг арга юм гэж онцлон тэмдэглэв.
Энэхүү эрүүл мэндийн нээлттэй үйл ажиллагааны төсөл нь БНСУ-ын эрүүл мэндийн салбарын нэр хүндийг өсгөх төдийгүй гадаадын өвчтнүүдийг дэмжиснээр хоёр улсын соёл, аж амьдралыг ойлголцох нэгэн том алхам болж өгч байгаа юм. 
Тэрээр энэхүү төслийн хүрээнд 16 настай төрөлхийн аарцагны гажигтай охиныг сонгож эмчилгээ хийхээр болжээ. Түүний Солонгост хийлгэсэн шинжилгээний хариу маш тааруу хүнд нөхцөлтэй гарчээ.

Охины хоёр хөлний мэс засал  нилээн амаргүй  хагалгаа бөгөөд  ясны хавдартай бөгөөд Солонгост ховор тохиолдох хэд хэдэн өвчний хам шинж илэрсэн гэж Ким эмч тайлбарлаж байв.
Гэхдээ манай эмнэлэг энэхүү эмчилгээнд эцсийг дуустал хариуцлагатай хандаж эмнэлэгийн зүгээс төлөвлөгөөгүй гэнэтийн мэс заслын эмчилгээг удирдан явуулж эмчилгээний бүх зардлыг дааж шаардлагатай бүхий л арга хэмжээг авчээ. Хүнд хэцүү мэс заслыг эцэс хүртэл тэвчиж чадсан охиныг Ким их эмч ихэд урамшуулан магтав. 

Хагалага нилээн амаргүй хүнд даваа байлаа. Энэ хүнд давааг тэвчээртэй туулж гарсан бяцхан охинд талархаж байна. Бидний энэхүү сайн дурын тусламж нь үүгээр хязгаарлагдаад зогсохгүй  цаашид бидний туршлага амжилтын үндэс, судалгаа шинжилгээний билэг тэмдэг болоосой гэж онцлоод нэг удаагийн сурталчилгаа бус цаашид үргэлжүүлэхээ илэрхийлэв.

Цаашлаад бид энэхүү хөтөлбөрөөр дамжуулан олж авсан туршлага, мэдээлэл дээр үндэслэн гадаад өвчтнүүдэд үзүүлэх үзлэг үйлчилгээгээ нэг шат улам ахиулан дээшлүүлэх зорилго тавин ажиллах болно. ​

 
KUIMS#149, Сангил Донг Кандунг Гү, Соүл, БНСУ TEL)+82-2-440-7304 / +82-2-440-6432, FAX)+82-2-440-6434, E-MAIL)kuimsseoul@gmail.com
2015 Кёнхи Их Сургуулийн Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээ