PDF brochure

Эмнэлгийн шинэ үйлчилгээ-шинэ систем

Таны эрүүл мэнд -	Бидний аз жаргал

KUIMS--н танилцуулга

KUIMS(Kyung Hee University International Medical Service - Кёнхи Их Сургуулийн харъяа олон улсын эмнэлэг) нь Өрнө, Дорнын анагаах ухааныг хавсарсан эмнэлгийн систем бүхий үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор нээгдсэн Солонгосын нэртэй Өрнө Дорнын анагаах ухааны хавсарсан эмнэлэг юм. (Western & Oriental integrated Treatment Hospital)

KUIMS нь гадаадын өвчтнүүдэд 1:1 орчуулга болон эмнэлгийн үйлчилгээг сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий тохилог орчинд үзүүлж байна. Манай эмнэлгийн ажилтнууд өвчтөнд чин сэтгэлээсээ үйлчилдэг ба нэг дороос уламжлалт эмчилгээ болон өрнийн анагаахын эмчилгээг авах онцгой боломжийг KUIMS танд олгож байна.

*Дээд зэргийн үйлчилгээ бүхий эмнэлэг KUIMS (Kyung Hee International Medical Service)

Өвчин ба эрхтэн системийг төв болгосон цогц систем
- Өвчлөл ба эрхтэн системийг төв болгож тусгай мэргэшсэн эмч нар хамтарч эмнэлгийн шинэ үйлчилгээний систем бий болгосон.
- Шинэ цогц систем
40 жилийн турш хуримтлагдсан Кёнхи их сургуулийн туршлага дээр тулгуурласан “Шинэ анагаах ухаан “- ы систем
Өвчтнийг төв болгосон нэгдсэн цогц үйлчилгээ
- Өвчтөн тухайн өдрөө бүх шинжилгээ, эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтэх зэрэг нэгдсэн цогц үйлчилгээг авах боломжтой.
Сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий дизитол эмнэлэг
EMR систем – Бүх үйлчилгээ нь компьютерийн системд холбогдсон.
- Rapid-Ark-нэртэй шинэ цацраг туяаны аппарат,F MRI, 3,0T MRI, MULTI Detektor CT System, дизитолоор зүрхний судсыг бодис хийж зураг авах систем, робот болон дэлгэцийн хагалгааны систем, хөлдөөх эмчилгээ, PET-CT, Дизитол хэт долгионоор зураг авах аппарат, шүдний шинэ тоног, эрүүний зураг авах хэт авиа оношлогооны аппарат зэрэг сүүлийн үеийн шинэ багажуудыг өргөн ашиглаж байна.
Өвчтнийг төв болгосон “Байгалийн” анагаах үйлчилгээ
- Эмнэлгийн бүх нөхцөл нь өвчтний тав тухтай байдлыг дээд зэргээр хангахад чиглэгдсэн ба өтгөн ой мод бүхий уулын хажууд байрладгаараа өвчтөнд амар амгаланг бүрдүүлэх нэг онцлог орчин юм.
image1

Тусгай салбар

Эрүүл мэнд оношлогоо шинжилгээний төв

Энэ төвийн онцлог нь тусгай мэргэжлийн эмч нар өвчтөнд тохирсон бүх төрлийн шинжилгээг нэг цэгээс үзүүлэх боломжтой ба шинжилгээний хариуг богино хугацаанд авах боломжтой. (ONE -STOP SERVICE)
  • Бүх төв нь хавсарсан эмчилгээний хэсэгтэй ба өрнө дорнын хавсарсан шинжилгээн дээр үндэслэн өндөр түвшний эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг.
  • Оношлогоо эмчилгээний дараа мэргэжлийн сувилагч нар тодорхой хугацаатайгаар хувь хүн бүрт тохирсон эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг хийж өгдөг.
  • Өрнө дорнын хавсарсан шинжилгээ бүхий тусгай программыг хэрэгжүүлж байна:
  • - Өрнө Дорнын хавсарсан Суурь шинжилгээ: Эрэгтэй 580,000 вон, эмэгтэй 610,000 вон, зарцуулах хугацаа 3цаг,

    - Хавдрыг эрт оношлох хөтөлбөр: Эрэгтэй 1,650,000 вон, эмэгтэй 1,760,000 вон, зарцуулах хугацаа 6 цаг

    - KUIMS “Аз жаргал”ын хөтөлбөр: Эрэгтэй 2,530,000 вон, зарцуулах хугацаа 6-8цаг, Эмэгтэй 2,750,000 вон, зарцуулах хугацаа 7 цаг

    - KUIMS ”Хавдрын хөтөлбөр”: Эрэгтэй 2,860,000 вон, эмэгтэй 3,080,000, зарцуулах хугацаа 6-8 цаг

  • Тусгай мэргэжил бүхий эрүүл мэндийн зөвлөгчийн тусламжтайгаар хувь хүний эрүүл мэндийн байдал, нас, гэр бүлийн байдал зэрэгт тохирсон шинжилгээ хийлгэх боломжтой ба шинжилгээний хариуд тохирсон эмчилгээ ба зөвөлгөөгөөр насан туршийн эрүүл мэндээ хамгаалж, зохицуулах өргөн боломжийг олгож байна.

Өрнө ба дорнын анагаах ухааны нэгдсэн цогц төв

Манай нэгдсэн цогц төвд дээд зэргийн үр дүнтэй иж бүрдэл эмчилгээ хийдэг ба өрнө, дорнын анагаах ухааны мэргэжилтнүүд хамт ажилладаг. Уг төв нь солонгос дахь нэгдсэн цогц үйлчилгээ үзүүлдэг цорын ганц эмнэлэгийн төв юм. Төв нь 4 хэсэгт хуваагддаг ба энд Мэдрэл, тархи ба тархины судасны өвчнийг эмчлэх төв, Үе мөч хэрлэгт өвчний төв(ревматизмын төв), Нуруу нугасны төв, Эрүүл мэнд оношлогоо шинжилгээний төв хамаарагддаг.

Хавдрыг эмчлэх цогц хөтөлбөр:

Мэс засал, дотор, хавдар, цацраг туяаны салбар нь өвчтөнд тохирсон эмчилгээний төлөвлөгөө гаргаж хавдрыг оношлохоос эмчлэх хүртэл хавсарсан үйлчилгээ үзүүлдэг ба хими эмчилгээ болон уургийн эмчилгээнд зориулж тусгай хими эмчилгээний эмч, хоол судлаач эмч, өрхийн сувилагч нар нь Total Treatment Service буюу төгс үйлчилгээг үзүүлж байна.
image2

Тусгай клиник

Анагаах ухааны их сургуулийн харъяа тусгай төв

Зүрх судасны төв (Зүрх судас, цээжний мэс засал, судасны мэс засал)
<Өвчний төрөл> : Зүрхний булчингийн үхжил, зүрхний титэм судасны нарийсал, цусны даралт ихдэх өвчин, зүрхний хэм алдалт, зүрхний титэм судасны хагалгаа, доод хөндийн венийн тэлэлт, захын судасны өвчин, зүрхний хөндийн таславчийн өвчин, зүрхний төрөлхийн өвчин
Амьсгалын эрхтэн судлалын төв (Амьсгалын эрхтний өвчин судлал, цээжний мэс засал)
<Өвчний төрөл> : Уушгины архаг тагларалт өвчин, багтраа, архаг ханиад, уушгины хавдар, таталттай уушгины өвчин, сүрьеэ, уушгины хатгалгаа
Хоол боловсруулах эрхтэн судлалын төв (Дотор, мэс засал)
<Өвчний төрөл> : Элэг өөхжих, элэгний үрэвсэл, цөсний чулуу, бүдүүн гэдэсний хавдар, ходоодны хавдар, улаан хоолойн хавдар, хүүхдийн гэдэс унжих, нойр булчирхайн өвчин, шамбарам, хэвлийн хөндийн дурангийн мэс засал
Дотоод шүүрэл, ялгаруулах эрхтэн судлалын төв(Дотоод шүүрэл, мэс засал)
<Өвчний төрөл> : Цэвэршилтийн үе дэхь өвчлөл, бамбай булчирхайн хавдар болон бусад өвчлөл, чихрийн шижин өвчин
Цэвэршилтийн үе дэхь өвчлөл, бамбай булчирхайн хавдар болон бусад өвчлөл, чихрийн шижин өвчин
<Өвчний төрөл> : Хоргүй ба хорт хавдар, шээс дуслах өвчин, өндгөвчний хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар, төрөлт ба төрөлтийн өмнөх хяналт, ургийн нарийвчилсан ЭХО

Анагаах ухааны их сургуулийн харъяа тусгай эмчилгээний салбар

Хавдар судлал: Ходоод, гэдэс, элэгний хавдар, цөсний хавдар, эмэгтэйчүүдийн хавдар, цусны хавдар, уушгины хавдар, үсэрхийлсэн хавдар
Чих, хамар, хоолойн өвчин судлал: Дүлийрэл, чих шуугих, дуу хоолойн гажиг, лимпийн хавдар, харшилт хамрын хөндийн үрэвсэл, хурхирах өвчин, сонсголын аппарат тохируулах
Хүүхэд, өсвөр үеийн өвчин судлал: Дутуу төрсөн нярайн эмчилгээ, өсөлт хөгжилт, хүүхдийн хавдар, хүүхдийн мэдрэлийн өвчин, цус гоожих өвчин, хүүхдийн гэдэс, ходоодны замын өвчин
Шээс ялгаруулах замын өвчин судлал: Түрүү булчирхайн томролт, хавдар, шээсний хэм алдагдах, шээсний замын дурангийн хагалгаа, шээс, ялгаруулах замын чулуужих өвчин
image3

Уламжлалт анагаах ухааны төв(Tradiotional Korean Medicine Center)

Энэ төв нь солонгосын уламжлжлалт анагаах ухааны арга барил дээр тулгуурлан архаг өвчнийг эмчлэхэд чиглэгдсэн юм.

Уламжлалт хавдар судлалын төв
Уламжлалт дотор, бие махбодийн онцлог судлал, бүх төрлийн үсэрхийлсэн хавдар (уушгины хавдар, цусны хавдар гэх мэт)
Нүүрний саажилтыг эмчлэх төв
Нүүрний булчингийн таталт, нүүрний булчингийн өвдөлт, нүүрний мэдрэлийн саажилт
Стресс тайлах клиник
Стресс, гутрал, нойргүйдэл
Бие махбодын онцлог судлах төв
Даарах өвчин, хөлрөлт, хөөх, энергийн дутагдал
Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төв
Сарын тэмдгийн алдагдал, цэвэршилтийн үеийн эмгэг, үргүйдэл, төрсний дараах эмгэг, гар хөл даарах
Хүүхэд, өсвөр үеийн төв
Бие сулрах, хоолны дур алдагдах, харшил, багтраа, өсөлт хөгжилтийн гажиг
Хоол боловсруулах зам болон архаг ядралтыг тайлах клиник
Архаг ядралт, хоол боловсруулах замын өвчлөл, амны үнэр, шээс бэлгийн замын өвчлөл
Харшил, арьсны гоо заслын клиник
Арьсны харшил, хатиг, арьсны хуурайшилт, харшилт хамрын хөндийн салстын үрэвсэл, хамрын хөндийн үрэвсэл, үс унах
Таргалалтын ба биеийн гажиг засах төв
Таргалалт, архаг өвдөлт, бөгтөр нуруу засах, майга хөл засах

Шүдний эмнэлэг

Шүд, буйлны эмгэг засах салбар (Парадонтологи)
Шүд, амны хөндийн үрэвсэл, шүд цайруулах, ломбодох
Эрүү, нүүрний мэс засал
Амны хөндийн хавдар, эрүүний гажиг засах хагалгаа, нүүрний хэлбэр засах хагалгаа,эрүүний үений гажиг, эрүү нүүрний хэлбэр өөрчлөх мэс засал
Шүд засах, суулгах эмчилгээ бүхий салбар
Цайруулах, бэхжүүлэх, гажиг засах, цайруулах, туяагаар цайруулах, цэвэрлэх, нүүрний гажиг засах, эрүүний үе суулгах

KUIMS-н онцлог үйлчилгээ

  • Эмнэлэгт хэвтснээс гарах хүртэл бүх эмчилгээ 1:1 one stop one иж бүрдэл үйлчилгээ.
  • Үзлэг ,шинжилгээний дугаар хүлээхгүй.
  • Хэвтэх тасагаа хүлээхгүйгээр сонгох боломжтой.
  • Нэг удаагийн бүртгэлээр өрнийн болон ардын эмчилгээ түүнчлэн шүдний эмчилгээ мэт хүссэн бүх эмчилгээгээ цаг алдахгүйгээр авах боломжтой.
  • 24 цагийн турш нээлттэй байна.
  • Тусгай мэргэшсэн орчуулагч нар (Монгол, Орос, Хятад, Вьетнам, Япон, Англи) ажилладаг.

Эмчилгээний захиалга

Биеэр ирж захиалах
Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эмчилгээнд шаардлагатай бичиг зэргийн хамт эмнэлгийн хуудас бөглөж, бүртгэлийн хэсэгт бүртгүүлнэ.
Утсаар захиалах авах цагийн хуваарь:
Өдөр бүр: 08:30-19:00Бямба гариг: 08:30-12:30
Амралт, баярын өдөр: 08:30-17:30Ням гаригт ажиллахгүй.
Утас: 82-2-440-6429, Tel: 82-2-440-8900 / 82-10-5128-8998
Интернэт захиалга
Эмчилгээ хийлгэх хүний өвчний түүхийг дэлгэрэнгүй бичих
Гишүүний эрх авсны дараа захиалга өгөх
Дор хаяж 2 хоногийн өмнө захиалга өгөх ба захиалгат өдрөөс 5 хоногийн өмнө дахин
өөрчилж болно. Эмчилгээ авахын өмнөх өдөр хүртэл захиалга цуцалж болно
  1. Fax: 02-440-6434 (Овог нэр, хаяг,утасны дугаар, эмчилгээ)
  2. E:mail : kuims2@gmail.com
  3. Эмнэлгийн сайт: khnmc.or.kr/kuims.or.kr

Эмнэлгийн байрлал

map

Нийтийн тээвэр: МЕТРО 5-Р шугам (ягаан)
SANGIL-DONG чиглэл, GODEOK буудал, 4-р гарц, Автобус Цэнхэр автобус: 361, 340, Ногоон автобус: 3411, 3412, 3143, Тосгоны автобус : 81(Ханнам). GОDEOK буудал хажууд буугаад 200 метр орчим алхана.
Нисэх онгоцны буудал 6300 Лимузин автобус.